Танилцуулга
Манай компани нь 1998 онд БНХАУ-н Эрээн хотод эрчим хүч шугам сүлжээний тоног төхөөрөмж худалдах чиглэлээр “Саруул Төв” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын хувийн хэвшил, хувь хүн болон улсын байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж эхэлсэн билээ. 2016 онд Монгол улсын Улаан-Баатар хотод эрчим хүчний бүх төрлийн тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр “Тун Шүнь” ХХК-г байгуулан одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсаар байна. ”Тун Шүнь” ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бүх төрлийн кабель утас, кабелийн муфть, хүчний трансформатор, цахилгаан дамжуулах агаарын шугамын тоноглолууд, автомат, салгуурууд болон бусад сэлбэг материалуудыг БНХАУ-н дараах үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд:
“GEEKE Electric” Co.,LTD дэд станц, трансформатор, бүх төрлийн таслуур салгуурын үйлдвэр,
“Hebei Xingtai” Co.,LTD кабелийн үйлдвэр,
“Hebei Yi Xin telecom equipment” aнкер тулгуурын
компани зэрэг үйлдвэрүүдийн албан ёсны дистрибютерийн эрхтэйгээр бараа бүтээгдэхүүнийг импортлон эрчим хүчний төрөлжсөн худалдаа явуулж байна.
Алсын хараа
Эрчим хүчний чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээг дэлгэрүүлэх болон энэ чиглэлээр дэвшилтэт технологи хөгжүүлэх
Эрхэм зорилго
Монгол Улсад сэргээдэх эрчим хүчийг хөгжүүлэх, цаашид дэмжин ажиллах. Эрчим хүний чиглэлээр чанарын баталгаатай тоног төхөөрөмж нийлүүлж түншлэлийн харилцааг бэхжүүлэх